Browsing All Posts filed under »Үзэл бодол шинэ санаа«

Монгол залуусаа уншаад нэг үзээрэй!

12 сар 23, 2007

0

Өөрийгөө хэрхэн урамшуулах вэ?Ажилдаа амжилт гаргахад Танд юу нөлөөлдөг вэ? өөрийн амьдралыг сайжруулах, гэр бүлийнхээ хангалуун амьдралыг бий болгох боломж нөлөөлдөг үү? Компаниас Таны ажлыг үнэлэн олгодог шагнал, урамшуулал, бэлэг, дурсгал. Энэ бүгд мэдээж таны өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд тань тусалдаг зүйлүүд. Гэхдээ хүний амьдралд үргэлж байдаг маш чухал нэг зүйлийг огт мартаж болохгүй. Энэ […]

Аалзны тор баримтат кино!!! Хүмүүсээ тэмцэх болсон

12 сар 13, 2007

3

энд дараад татаарай

Монгол үндэсний хөгжлийн цогц бодлогын шүүмж (шүүмжийг Бямбасүрэн тэргүүтэй хэсэг эрдэмтэд)

12 сар 12, 2007

0

энд дараад татаад аваарай http://rapidshare.com/files/76074937/shuumj.pdf.html

Монгол үндэсний хөгжлийн цогц бодлого(хэт бухимдуу хүмүүс уншихгүй байхийг зөвлөж байна)

12 сар 12, 2007

0

татаж авах хаяг http://rapidshare.com/files/76073319/mdc-2021uix.pdf.html

Гитлерийн дайн өдөөсөн шалтгаан.

12 сар 10, 2007

0

Захидал задлахад… Заавал уншаарай.Сэтгэдэлээ үлдээгээрэй залуусаа

12 сар 3, 2007

3

Энэ хүн цагтаа Монголын нэрийг дэлхийд дуурсгаж явсаны хувьд залуус бидэнд хэдэн үг хүргэхийг хүсэж майл явуулсныг би засваргүйгээр бүрэн эхээр нь нийтлэлээ.Танд эрүүл энх сайн сайхныг хүсье. Энэхүү бичлэгийг Монгол залуусдаа хүргээрэй.Үхэх хүнд үг хэрэггүй гэдэг ч үглэхээс болохгүй сэтгэлд эмзэглүүлсэн зүйлээ бичлээ.Миний бие хэдий 70 гарсан ч ухаан минь саруул байгаа дээр ирээдүйн […]

ЯАСАН ТАНИЛ ШИНЭЧЛЭЛ ВЭ, ГЭХДЭЭ ХОХЬ ЧИНЬ ШҮҮ

Арван нэгдүгээр сар 12, 2007

0

Баасан, 11/02/2007 – 14:25 Судлаач Д.Ганхуяг (sudlaachganaa@yahoo.com) 2007 оны 11 дүгээр сарын 1. MАХН шинэчлэгдэж гэнээ. Бараг долоо хоног хэрэлдэж, арайхийн намын шинэ дарга сонгосноо шинэчлэл гэж ойлгоод байх шиг. Өнөөдөр намын шинэчлэл гэж цагаан хөөс цахруулан, улайрч байгаа хүмүүст хэлсэн ярьснаа битгий мартаж бай, чи өөрийгөө ч танихаа байтлаа хэтэрхий шинэчлэгдэж байна гэдгийг сануулах […]

VНДЭСНИЙ ХЄГЖИЛ БОЛ НЭГ ХVНИЙ РЕКЛАМ, ПИАР БИШ

Арван нэгдүгээр сар 5, 2007

0

Судлаач Д.ГанхуягЕрєнхийлєгч Н.Энхбаяр тєрєл арилжсан бололтой. Тэр сvvлийн хэдхэн сард гэв гэнэт Монголын орд газруудад тєр 51 хувиас илvv эрх мэдэлтэй болох, ашигт малтмалын лиценз хураах, газрыг гэр бvл биш, иргэн ємчлєх, Vндэсний хєгжлийн цогц бодлого хэрэгжvvлэх, Монголын хєгжлийн сан байгуулах, монголын засаглалын хэлбэрийг илvv ойлгомжтой, тодорхой болгох тухай олон сайхан тєлєвлєгєє ярих болов. Vндэсний […]

Босоо сэтгэлгээний хорлол

Аравдугаар сар 29, 2007

0

Проф. Ц. Дэмбэрэл Оюун ухаан, сэтгэлгээний мэргэжлийн ном зохиолд Вертикал сэтгэлгээ (Vertical thinking) гэсэн холбоо үг олонтоо таарна, үүнийг монголчилж ч болно. Вертикал гэдгээр нь хэрэглэж ч болно, утгачилбал эгц босоо, угсраа, дээрээс доошоо, доороос дээшээ гэсэн утгатай. Тэрээр хүний сэтгэлгээний бие даасан төрөл бөгөөд зарим ном зохиолд вертикал сэтгэлгээ нь хүний сэтгэлгээний зайд 10 […]

Ухаантнуудын бvтэлгvйтлийн 9 шалтгаан

Аравдугаар сар 28, 2007

0

Таны таньж, мэддэг ухаантай, мэдлэгтэй, туршлагатай, боловсролтой хvмvvсийн дунд ажил нь нэг л урагшилдаггvй, алддаг хvмvvс олон байдаг уу? Уг нь тэд байдгаараа хичээгээд, хєдєлмєрлєєд байгаа боловч нэг л болдоггvй. Ажлаас халчихья гэхээр vнэхээр чадварлаг, мэдлэгтэй, боловсролтой хvмvvс. Тэгсэн хэрнээ л болдоггvй…Хэрэв тийм бол та гайхах хэрэггvй. Ийм хvмvvс их олон байдаг. Яагаад тэдний ажил […]

Харьд одсон, одохоор завдаж байгаа залуустаа хандаж хэлэх үг!

Аравдугаар сар 8, 2007

0

Элэг нэгт ахан дүүс та нартаа Амар байна уу? хэмээн мэндчилье. Цагийн салхи, амьдралын эрхээр энд тэнд түр хугацаагаар таран одсон Монголын мянга мянган залуус та бүхэндээ сайныг ерөөе.Ороо бусгаа нийгмийн өөрчлөлт, ойворгон сагсуу өөрийгөө бодсон төрийн томчууд, улстөрчид, муу хүмүүс, өнөө цагийн хатуу бүхэн та бүхнийг харьд одоход хүргэсэн. Урьд нь би та нартаа […]

Монгол Үндэстэн оршихуйн үндэс

Аравдугаар сар 3, 2007

1

Нийгмийн хөгжилийн чиглэлийг яаж тодойрхойлохоос үл хамааран ( ардчилсан зах зээлийн капиталист, социалист, коммунист, хүмүүнлэг, энэрэнгүй, иргэний нийгэм ) Төр, Улс, Үндэстэний оршихуйн тулгуур үндэсүүд үл өөрчлөгдөнө. Монгол үндэстэн оршихуйн үндэс нь: 1. Монгол үндэстэнд ген цэвэр байхад – үндэстэн мөнхөд оршихийн тулд өөрийн бусдаас ялгарах шинж байдлыг агуулсан гэнийн кодоо алдахгуй байхад оршино. Энд […]

Үндэстэний үзэл гэж юу вэ?заавал уншаарай залуусаа,эх орончдоо

Аравдугаар сар 2, 2007

0

Үндэстэний үзэл нь цөөнхийн болон олонхийн эрх ашгийг хамгаалдаг нийгмийн төлөөлөгчдийн тайлбарладаг шиг алан хядах хэт даврах ,нэг үндэстэн нөгөөгөө дарлахад байгаа юм биш.Мөн овог омог ястны ,аймаг хошууны ,жалга довны ч үзэл бишээ!Үндэстэн гэдэг бол (газар нутаг,иргэншлийн хувьд нэгдмэл байх )нэгэн арьстны доторх хэл соёл ,үүсэл гарвал нэг ,овог ,омог ястныг багтаасан угсаатны дээд […]

Солонгосд байдаг залуусын уриалга

Аравдугаар сар 1, 2007

0

ОршилБие минь тэнд төрсөн болохоорБас сэтгэл минь тэнд төрсөн болохоорБилэг оюун ухааныг тэндээс л авсан болохоорБи тэнд хайранд өлгийдүүлж,хайранд зодуулж өссөн болохоор Би түүнийг эх орон гэж нэрлэдэг ээ Тэнгэр заяaт Чингисийн удамт эрхэмсэг Монгол тvмэндээ хvргэх нь:Монгол улсынхаа єнєєгийн нєхцєл байдалд сэтгэл зовниж шаналдаггvи Монгол хvн гэж vгvи билээ.Тэгвэл одоо бид зєвхєн комийн ард […]

Уйлах нулимсгүй “Улиастайн гол”

Есдүгээр сар 24, 2007

0

Манай сонины 2007 оны дугаар 04-д нийтлэгдсэн “Ногоон хүрмэн дээлийг харсан сүүлчийн гэрч нь би” нэртэй бичлэгийг уншигч та бүхэн санаж байгаа бизээ. Хан хөвчийн ойгоо харсаар байж сүйтгүүлчихсэн бид одоо хүссэн ч хүсээгүй ч баян хангай уулсыг эмжин урсдаг “Хөх усан хормойг” үзсэн сүүлчийн гэрч яалт ч үгүй болох нээ. ТэгэхээрЦагаан цасан малгайтай Ногоон […]

Таван сумны сургаал Монголчуудыг аугаа болгоно

Есдүгээр сар 24, 2007

0

Таван сум бол бидний эв нэгдлийн бэлгэдэл билээ. Монголчуудын нэгдсэн хүч дэлхийн түүхэнд хосгүй байсан. Улс үндэстнээ сэргээн мандуулаад зогсолгүй, хүн төрөлхтөний зөрчил дайсагналыг арилгаж, даяарын энх амгаланг тогтоож, бултаар хөгжин цэцэглэх нөхцөлийг бүрдүүлж байсан аугаа үе, алтан зуун буй.Мөнх Хөх Тэнгэртээ шүтэж, Бурханы хуулинд захирагдаж, эв нэгдлээ сахиж, хүчээ нэгтгэн зорьж тэмцэж байх үедээ […]

Монгол баян гүрэн болж чадах уу?

Есдүгээр сар 24, 2007

0

Монголчууд бид уул уурхайн бизнест идэвхитэй хөл тавьж эхэллээ. Газрын баялгаа олборлосон улс орон бүр баяжаагүй хэмээн дэлхийн түүх өгүүлсэн байх юм. Олборлолт хийх түншээ хариуцлагагүй сонгосноор газрын баялгийн ашгаа хүртэж чадаагүй улс орон ч нэлээдгүй байдаг аж. Ашиг орлого бүү хэл байгаль орчин, хүн ард эрүүл мэндээрээ хохирол амсч хоцордог нь бодит амьдралд байгаа […]

Энэ бүх хүчин зүйл нь хятадуудаас дутахааргүйгээр Үндэсний аюулгүй байдалд заналхийлж эхэлснийг эрдэмтэд сануулж байна

Есдүгээр сар 24, 2007

0

Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян, Монгол баян гэсэн төрийн шагналт зохиолч З.Доржийн үг бий. Үндэсний баялаг хэл, соёл, бас бүрэн улс байхын гол илэрхийлэл болсон дархан хилээ ариун дагшин байлгах нь Үндэсний аюулгүй байдлын /VAБ/баталгаа болох учиртай. Гэтэл манайд аль аль нь алдагдаад байх шиг. Улсын маань хилээр нэг сарын визийн эрхтэй орж […]

СОНГУУЛЬ ЯВУУЛАХ МОНГОЛ АРГА

Есдүгээр сар 24, 2007

0

Бичсэн: Судлаач Д.Ганхуяг “Улс төрийн сонин” –ны анхны дугаарт өгүүлэл бичсэний дараа хүмүүс над руу хоёр байдлаар хандаж байна. Нэг хэсэг нь чи олон жилийн турш Н.Энхбаяртай өстөн дайсан шиг явлаа, одоо болоо юм биш үү ? Удаах хэсэг нь мэдээж дэмжсэн хүмүүсийн талархал байлаа. Энэ хоёр санал тавь тавин хувийн жин дарах биз ээ. […]

Энэ байдлаас гарах гарц нь ИРГЭНИЙ ХУВЬСГАЛ буйзаа.

Есдүгээр сар 24, 2007

1

Хиагтад хийгдсэн гурван улсын гэрээ нь хэн хүчтэй нь хүчгүйдээ тулгасан эрх тэгш бус гэрээ байлаа. Оролцогч гурван талын сонирхол тэс өмнөө, тиймээс харилцан тохиролцох боломжгүй, хүчтэй нь шахамдуулж, хүчгүй нь хүлцэхээс өөр аргагүй байдалд байлаа. Орос, хятадын талууд түүнчлэн монголын талын ёс төдий оролцоотойгоор гурван улсын гэрээ гэгчийг байгуулж, монголчуудын тусгаар тогтнолоо сэргээх гэсэн […]

Соёлын бодлогоор асах, эзлэн уусгах нь үндэстэнг үгүй хийх хамгийн дөт зам

Есдүгээр сар 8, 2007

0

Сүүлийн үед Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын тухай яриа, хэлэлцүүлэгт төрийн томоохон албан тушаалтнууд, улс төр, цэргийнхэн, зохиолч, сэтгүүлчид нэлээд оролцож үзэл бодлоо илэрхийлдэг болжээ. Уг нь яг энэ асуудлаар арваад жилийн өмнөөс “Даяар Монгол, “Шинэ давалгаа” хөдөлгөөн, “Хөх толбо”, “81-р суваг” сонины сэтгүүлчдийн хязгаарлагдмал хүрээнд яригдаж хэдэн арван нийтлэл гарч байсан юм. Нэн […]

Улс төр минь гэрэлтээсэй! дууны клип

8 сар 19, 2007

0

Бид олон жилийн турш том гүрнүүдийн явуулсан бодлогын улмаас жинхэнэ үндэсний үзлээ мэдэхгүй, түүнээсээ ямагт айж цэрвэж иржээ.

8 сар 13, 2007

0

Монголын үндэсний үзэл мандтугай !Судлаач Д.Ганхуяг Монголын үндэсний үзэл мандтугай ! 2007 оны 4 дүгээр сарын 17.Манай өнөөгийн улс төрийн хямрал нь нийгмийн болон оюун ухааны гүн гүнзгий учир шалтгаантай юм. Учир нь манай нийгэм хүний амьдралын 4-5 үеийн дотор уламжлалт нүүдлийн нийгмээс социалист нийгэмд, түүнээсээ капиталист нийгэмд шилжсэний улмаас үзэл санааны хямралд орсон нь […]

Монголчууд хэдийнээс нааш газар нутгаа судлан мэдэж, “Эрдэнэт”, “Алтай”, “Төмөртийн овоо”, “Зост” гэхчилэн нэрлэж, хамтаараа хамгаалж ирсэн юм

8 сар 13, 2007

0

Ясаа ч тавих газаргүй болох вий Дээрхээс үзэхэд бэлчээрийн мал аж ахуй нь одоо үед ч улсынхаа эдийн засгийн гол тулгуур болж буй манай оронд газрыг хувьчлах тухай ярих нь улс орноо хөмөрсөн тогтоо мэт доош харуулж, нүүдлийн соёл иргэншлийг хүчээр баруунжуулж, хамаг байгалиа сүйд хийж, хамаг баялгаа тонох гэсэн шинэ хөрөнгөтнүүдийн хөнөөлт бодлого юм” […]

“Дөрвөн цагийн аясаар дураар нүүх нутагтай” гэж их Нацагдорж зүгээрч нэг хэлээгүй юм.

8 сар 13, 2007

0

Монголчууд газрыг хувьдаа өмчилж байгаагүй Зарим этгээд Монголд газрыг хувьд өмчлөх явдлыг 1921 онд л устгасан мэтээр түүхийг гуйвуулж, иргэдэд өмчлүүлэхийг шаардаж буй нь зүйд үл нийцнэ.Түүхэн сурвалжуудаас үзэхэд газрыг Монголчууд хувьдаа өмчилж байсангүй. Энэ тухай академич Ишжамц, Далай, доктор А.Жамсран, Д.Гонгор, Г.Сүхбаатар нарын бүтээл, тэрчлэн “Нууц товчоо” зэрэг алтан сурвалжид ч монголчууд газрыг хувьд […]

Наяад жилийн өмнөх дээрх явдал өдгөө дахин давтагдаж, үгүйрэн хоосорсон хүн түм бум, үглэн гаслах хүмүүн үй олон болж

8 сар 13, 2007

0

Халхын том феодалуудаас Орос улсын эзэн хаанд 1911 онд илгээсэн бичигт:…”Нэгэн зүйл: Монгол газарт шинэ Засаг дэлгэрүүлэх нэрээр шалтгаалж олон иргэнийг нэн үлэмж хуруулан Халхын хойт хязгаарын хэд хэдэн хошууны нутгийг зөнд нь хагалан тариа тариулж нутаглан суулгахаар нэгэнт тогтоож бүхий нь Монголын амьдралыг нэг мөсөн тасалж, харъяат, хязгаар захыг баталъя гэсэн санаа лавтайяа мөний […]

Монгол Улс нэг компанийн хараат… монгол хүн бүр ирээдүйнхээ төлөө санаа зовох биш харин тэмцэх цаг болсныг сануулахад илүүдэхгүй болов уу.

8 сар 12, 2007

0

Монгол Улс нэг компанийн хараат2007 оны 07-р сарын 31Зуны дэлгэр цаг ирж монголчууд наадмаа хийн амсхийх энэ үеэр Засгийн газарт шургалсан олигархууд Монголын ард түмний баялгийг бусдад үнэ төлбөргүй өгөх бэлтгэлээ базааж, үйл хэргээ нэгэнт эхлээд байна. Энэ нөхцөл байдал нь наадамд явсан малчны малыг хулгайгаар бусдад худалдах үйлдэлтэй утга адил юм. Энэ талаар хэвлэл […]

Гэвч сүүлийн жилүүдэд хамаатнууд хоорондоо гэр бүл болж, цус ойртох нь газар авснаар монгол хүний оюуны чадавх доройтох хандлага илэрч эхэлжээ

8 сар 10, 2007

0

Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян, Монгол баян гэсэн төрийн шагналт зохиолч З.Доржийн үг бий. Үндэсний баялаг хэл, соёл, бас бүрэн улс байхын гол илэрхийлэл болсон дархан хилээ ариун дагшин байлгах нь Үндэсний аюулгүй байдлын /VAБ/баталгаа болох учиртай. Гэтэл манайд аль аль нь алдагдаад байх шиг. Улсын маань хилээр нэг сарын визийн эрхтэй орж […]

Монгол залуусын заавал унших ёстой сэдэв гэж бодож байна.Залуусаа хөгжилтэй, оюунлаг,хүнлэг ардчилсан нийгмийн төлөө

8 сар 10, 2007

0

~Монгол хүнийг хөгжүүлнэ гэдэг маань монгол хүн бүрээс авахуулаад, төрийн түвшинд эрхэмлэн баримтлах үзэлтэй байна гэсэн үг. Үзэл гэдгийг мэдлэгийн сан гэж ойлгоно. 1. Бид ядуу байж болно. Тусгаар тогтнол гэдэг бол бидний агуу их бахархал, юугаар ч сольшгүй үнэ цэнэтэй баялаг мөн гэдгийг хүн бүр мэдрэх явдал. Энэ нь Монгол хүний хийж байгаа ажил, […]

Назарбаевийн цуглуулсан ард түмнээс суралцъя Монголчуудаа(заавал уншаарай)

8 сар 10, 2007

2

Хэдхэн хоногийн өмнө Казакстаны ерөнхийлөгч Назарбаев дэлхийн энд тэндээс казакуудаа дуудсан тухай нийтлэл тавьсан.Гэтэл өнөөдөр тэр цугласан казакууд эх орноо мандуулж байна.Энэ нийтлэлийг заавал дуустал уншаарай.Нэгийг бодно биз.Өнөөдөр Казахстан дэлхийн хөгжилтэй орнуудын тоонд багтах бодлого бүхий шинэ зорилго өмнөө тавьж байна. Үүний дотор амьдралын түвшинг дээшлүүлэх асуудал голлож байна. Казахстан Улсад ч ийм боломж нь […]

Тэд элэг доог болгож, шулж мөлжсөөр байхад бид үнэт эдлэл,ноос, ноолуур,эвэр,арьс шир гаргаад оронд нь хөгцтэй будаа,төмөртэй сахар,хэврэг бараа авч..

8 сар 10, 2007

0

ИЧГҮҮРТ ҮЕ Өвөг дээдэс маань монгол эх орон, газар нутагт минь шунасан харийн хүмүүст өнөөдрийн та бидэн шиг найр тавьж, өмнө хойно нь бөхөлзөн гүйж, хүссэн бүгдийг нь биелүүлж, яс горьдсон нохой шиг “юу өгөх бол! Гэж царайчилж яваагүй ээ! Энэ манай цаг үе бол ичгүүрт үе, ичгүүрт үрс!Тэр нэгэн эрт цаг дор монгол газар […]

“Шинэ засгийн бодлого” гэж нэрийдсэн бөгөөд энэ нь Монголд хятад тариачдыг үй олноор нь оруулан суулгаж,“цусгүй”колоничлон хятадчилах,монгол орныг…

8 сар 10, 2007

1

УРАН АРГА Дотроос нь задлах, өвөр зуур нь тэмцэлдүүлэх арга бол их гүрнүүдийн зүгээс бага буурай орныг эзлэхийн тулд хийдэг үлэмж нарийн улс төрийн явуулга бөгөөд үндэсний эв нэгдлийг нь задалж, нэгдмэл байдлыг нь сарниулсан цагт юу хүссэнээ “өөрсдөөр нь хийлгэдэг” уран арга юм. Чухам үүнийг л “хоёр баавгай ноцолдохыг уулан дээрээс харж сууна” гэж […]

Урагшаа алхахдаа хоёр, ухрахдаа нэг алхах

8 сар 10, 2007

0

“Эд мөнгөөр хахууль түлхэж, эзлэн захирах эцсийн бодлогыг” ч өнөөгийн төр хэрэгжүүлж байна. Гаднын “энэ олон зээл тусламж, элдэв фонд байгуулах, ивээн тэтгэх, худлаа урамшуулах, хуурамч магтаал, шагнао олгосны хариуд хэн юу хийж буйг тоймлох арга алга. “Пүүсний данжаадын өгсөн зээл Пүн цэнгээр хэмжигдэнэ Өөдгүй санааг нь мэдэхгүй бол Өрөнд баригдах нь гарцаагүй” гэж дээр […]

Харийн ноёд Монголын ихэс дээдсийг “таван урхи” хэмээх уран арга хэрэглэж, жолоо цулбуурыг нь атган, дуртай зүг рүүгээ залж байсныг бид мартах ёсгүй.

8 сар 10, 2007

0

Харийн ноёд Монголын ихэс дээдсийг “таван урхи” хэмээх уран арга хэрэглэж, жолоо цулбуурыг нь атган, дуртай зүг рүүгээ залж байсныг бид мартах ёсгүй.“Эд мөнгө, алт нэгэн зүйл цулбуур,Эрх мэдэл, суудал нь нэгэн зүйл цулбуур ,Элдэв гавьяа шагнал нь нэгэн зүйл цулбуур,Энхрий гоо охид нь нэгэн зүйл цулбуур,Энэ дөрөв дээр нэмэх архи дарс нэгэн зүйл цулбуур” […]

Манийгаа худалдаад гялайв уу” гэдэг дуу гарч, ардын бослого эхэлснийг бүү мартагтун “Ноён урваач, нохой шарваач” гэдэг үг эндээс гарсныг сануул.. .

8 сар 10, 2007

0

“Баяжих шунал нь хувь хүний чадал боломж болон нийгмийн түргэн хөгжиж байгаа техник хэрэгслийг ойрын хугацаанд хамгийн их орлого өгч чадах байгалийн тэр нөөц, объектыг цөлбөн мөлжих зорилгод ашиглах болов” гэж оросын эрдэмтэн И.Лаптев хэлсэн бол Америкийн эрдэмтэн Р.Парсон: “Удаан хугацааны турш, сүүлийн үеийг хүртэл, нефть олзворлож болох газрын эздийн хооронд нефть бүхий гэзэр нутгийг […]

Зүүдэндээ ч бүү мартагтун. өглөө бүхэн санагтун. Та бид явна, газар нутаг минь үлдэнэ.О.Д

8 сар 7, 2007

0

Ард түмний санал асуулгаар Газрыг хувьд өмчлүүлэх тухай асуудлыг бүх ард түмний санал асуулгаар шийдэх ёстой. Эцэст нь өмчлүүлэх санал дийлэнх олонхи болбол, газрыг өмчлүүлэх, гэхдээ өмчлөгч этгээд /Монголын иргэд/ нь гадаадынханд өмчлүүлэх, түрээслүүлэх, ашиглуулах, бэлэглэх, худалдах, арилжих, барьцаалах бүх замыг хааж, зөвхөн өөрөө болон гэр бүлийнхэн нь газар дээрээ орон сууц барих, үйлдвэрлэл явуулах, […]

Дэлхийн зарим улс оронд хувьд өмчлүүлсэн газраа эргүүлээд улс нь өөрөө худалдан авч буй явдал ч цөөнгүй байна.О.Дашбалбар

8 сар 7, 2007

0

Малчин Одонбаатарын өвөлжөөнд цас их унаж зуд болоод малчин Бохь-шаргын өвөлжөөнд очвой… Газрын тухай хуулинд “Төр нь Монгол улсын аж ахуйн нэгж, байгууллага иргэнд газрыг 60 хүртэл жилийн хугацаатайгаар гэрээгээр эзэмшүүлж болно. Газар эзэмших гэрээг нэг удаад сунгах хугацаа нь 40 жилээс илүүгүй байх, энэ эрхээ өв залгамжлуулан шилжүүлж болох, газар эзэмшигч нас барсан, сураггүй […]

Үндэстний үзэл ба оюуны хувьсгалын гайхамшиг Монголыг аварна.

8 сар 7, 2007

0

Монгол гэдэг дэлхийн түүхнээ тодоос тод үсгээр тэмдэглэгдсэн үндэстэн.Энэ үндэстний мөхөл,сэргэн мандалтын зам дээр бид бүхэн төрсөн нь бидний хувьд маш хариуцлагатай гэж би бодож байна.Аливаа улс төрж үүсэж мөхөж байдаг нь цаг хугацаа,байгалийн шалгарал байдаг.Энэхүү шалгаралыг даван туулах сэтгэлийн болоод оюуны хүч бидэнд бий.Бидний өвөг дээдэс маань бүгд л өөрийнхөө үедээ өөрсдийнхөө үүргийг нэр […]

Нvvдэлчдийн хvчирхэг явсны шалтгаан нь тэдний бvх зvйл нууц байсанд оршино.

5 сар 30, 2007

1

Нvvдэлчин Монголчуудын сэтгэлгээ юугаараа илvv вэ? Нvvдэлчин Монголчуудын сэтгэлгээ юугаараа илvv вэ? Хvн тєрлєхтєний vлэг оршил нь нvvдэл. Нvvдэл гэдэг хєдєлгєєн. Оршин байхын vндэс нь хєдєлгєєн чухамхvv vргэлжийн хєдєлгєєн л амгаланг буй болгоно. Амгалангаас илvv жаргал гэж vгvй. Гурван мянга таван зуу гаруй жилийн турш амь зуулгийнхаа анхдагч хэлбэрийг хадгалж яваа нvvдэлчидийн амьдралын vл хувисал […]