Даллага-Монгол туургатандаа зориулав

Posted on 2007/07/30

0



Эзэн Чингэсийн үр сад
Эрэлхэг Монголын баатруудаа
Эрдэмт хөвүүдийг төрүүлсэн
Эгэлхэн Монгол эхчүүдээ
Ариун сүүгээрээ ундаалсан хүүхдүүдээ
Аргамаг мориндоо мордуулж
Алтан дэлхийн зүг бүрээс
Аргамжаатай Монголдоо ирээрэй
Алд цэнхэр хадгаан барин угтая
Ахан дүүсийн ёсоор уулзая
Аав хүүгийн сэтгэлээр учиръя
Анд нөхдийн итгэлээр уръя
Нутгаан санасан өвгөдийн сүнс
Нуурын толиондоо ирээд амраг
Нутгийнхаа цэнхэр салхиндаа уяраг
Нууцхан санасан сэтгэл нь баясаг
Их эзнийхээ зарлигыг та бүхэн биелүүлсэн
Итгэл гэдгийг хэдэн үеэрээ баталсан
Бахдамаар түүхийг та бүхэн байгуулсан
Баатарлаг гавъяаг та нар олсон
Эзэн богд минь эргэн төрөх цаг нь болжээ
Энэ цагийн шаардлага байна
Өөдөө халихад нь түшсэн улс нь
Өлгийдөө түүнийг ирэхэд нь угтъя
Их сүлдээн цэнгүүлэн уръя
Их хэнгэргээн дэлдэн дуудъя
Эх түмэн нь хурайлан сөгдье
Эзэн хааныхаа өлмийд нь мөргөе