МОНГОЛ-ХЯТАДЫН ТYYХЭН ХАРИЛЦАА

Posted on 2007/05/30

4



.

Хятадын тvvхэн сударт умрын ху нар гэж тэмдэглэгдсэн Тєв Азийн нvvдэлчид Шар мєрний сав газар суурин иргэншил vvссэн тэр vеэс л тэдэнтэй холбоотой, харилцаатай явж иржээ. Зэрлэгvvдийн vе vе халдах довтлогооноос хамгаалж эртний Хятадын ханлигууд их хэрмийг босгосоныг сvvлд анхны нэгдсэн Хятад болох Цин династийн эзэн хаан Цин Ши Хуандий хооронд нь холбожээ.
Умрын ху, суурин хятад хоёрын хоорон дахь харилцаа бусад газрын хєрш орнуудынхаас нилээд євєрмєц байв. Бvхий л тvvхэнд байсан хєрш орнуудын нэгэн адил харилцан тэмцэлдэж, бие биенээ эзлэн тvрэмгийлж байсан боловч энэ нь єндєр иргэншил бvхий суурин ард тvмэн, иргэншлээс ихэд хєндий нvvдэлчин ард тvмний хоорондын харилцаа байсан тул маш євєрмєгц шинжтэй байлаа. Нvvдэлчид хятадын суурьшмал иргэд рvv довтловол ихэнхдээ эд бараа булаах, вассалийн харилцаанд орж хэсэг хугацаанд алба гувчуур авахаар хандаж байсан болохоос очиж суурьшсан нь ховор байв. Хэрэв очиж суурьшвал тун удалгvй єндєр иргэншилд уусан алга болж байлаа. Yvнийг Тобэй, Кидан, Жvрчид, сvvлд манж нарын жишээнээс харж болно. Yvний нєгєєтэйгvvр умрын нvvдэлчдийн довтолгоон нь бараг тухай бvр Хятадын эзэнт гvрнийг нэгтгэн буй болгож єгч байснаараа єєрийн ашигтай талтай байсан юм. Харин нэгтгэгдсэний дараа хятадын уламжлалт тєрийн машин ажилладагаараа ажиллаж, зєвхєн тєрийн удирдлага нь нь нvvдэлчний тєлєєлєгч болдог байв.
Харин хятадууд хvчирхэгжсэн vедээ нvvдэлчдийн нутаг руу довтлоход єєр дvр зураг гарч ирнэ. Нvvдэлчдийн нутаг нь далайн тєвшнєєс асар єндєрт єргєгдсєн, говь хээр зонхилсон, хуурай, эрс тэс уур амьсгалтай газар учир билчээрийн мал аж ахуйгаас єєр аж ахуй эрхлэх ямар ч бололцоогvй, тэр дундаа газар тариалан хєгжvvлэх найдваргvй учраас хятадуудад тэдний нутгийг булаан эзэгнэн суух хэрэгцээ байсангvй. Хvн амд нь болон тєрийн системд нь хvчтэй цохилт єгч улмаар вассалийн харилцаатай алба гувчуур авч байх арга бий боловч довтлуулагчид нь чухам нvvдэлчид учраас энэ нь тєдийлєн тохиолдож байгаагvй юм. Учир нь газар шорооноос тєдийлєн хамааралтай бус нvvдэлчид их цагаан хэрэмний хойгуур мал адуугаа маллан, нvvдэллэн амьдарч байхдаа Хятадын дотоод байдлыг туйлын анхааралтай ажиглаж байдаг байжээ. Хэрэв Хятад дотроо суларвал уулгалан дайрдаг, хэрэв тэд хvчирхэг болоод хойшоо довтлох шинжтэй болбол бvх хєрєнгє болох мал адгуусаа туугаад хэдэн зуу, магадгvй хэдэн мянган км газар дайжин зугатчихдаг байжээ. Хятадууд єєрсдийнх нь нэрлэдэгээр шихай жи нэй буюу дєрвєн талаараа далайгаар хvрээлэгдсэн ємнєт хєршийнхээ орнуудыг хvчирхэг болсон vедээ амархан эзлэж эзэмшдэг байв. Гэтэл хот балгадыг нь сvйтгэж эдийн засагт нь хохирол учруулъя гэхээр тэр нь байхгvй, мал сvргийг нь булаая гэхээр тvvнээ туугаад явчихдаг, газар орныг нь эзэмшие гэхээр vржил шимгvй, хvн амыг нь устгая гэхээр нvvдэлчнээсээ гадна єргєн уудам нутагт маш сийрэг суудаг умрын нvvдэлчдэд бодит цохилт єгнє гэдэг бололцоогvй зvйл байжээ. Хятад хvчирхэгжин довтлоход зугтаагаад явчихдаг умар газрыг дэлхийн хамгийн том цєлийн нэг Монголын говь тусгаарлаж байлаа.
Амьдрах аргаасаа болоод энэ хоёр ард тvмний хооронд оюуны асар их ялгаа байв. Маш єндєр хэмжээнд хvрсэн Хятадын иргэншлийн нарийн соёл умрын нvvдэлчдийн прагматик сэтгэлгээг гайхуулж чадахгvй, гагцхvv бvтээгдэхvvн нь хэрэглэгчийн хувьд л сонирхлыг татаж байжээ. Єєрєєр хэлбэл Хятадын иргэншил, соёл, мэдлэг, тvvх, гvн ухаан, уран зураг, яруу найраг нь єєр бусад иргэншлийнхэнд гайхагдаж, харилцан соёл солилцох нэвтрэх vзэгдэл болж байсан авч нvvдэлчидтэй ийм солилцоо хийгдэж байсан нь тун бага. Хятадууд нvvдэлчдийг хэзээнээсээ бvдvvлэг гэж басамжилж vздэг байсан авч хариуд нь нvvдэлчид тэднийг соёлтой хэмээн хvндэтгэх нь байтугай суурин амьдралыг нь жигшин дорд vздэг байжээ. Иймээс нvvдэлчид хэдийгээр хятадуудтай хэдэн мянган жилийн харилцаатай байсан авч єєрсєддєє тэдний иргэншил, соёлоос авч хэрэглэсэн єєриймшvvлсэн юмаар тун маруухан. Хятадын кvнзийн гvн ухаан, ханз бичгийг нvvдэлчдээс бусад бараг бvх хєршvvд нь ямар нэг хэмжээгээр авч хэрэглэн тvvгээр дамжуулан Хятадын иргэншлийн нєлєєний улс болсон юм. Нvvдэлчид харин бичиг vсэг, шашин шvтлэгийг нилээд єєр газраас уламжлан авч бав. Ханзvсэг нь хэтэрхий хэцvv байсан байж болох юм. Шашны хувьд манхэйзм, буддизм, лал, загалмайн аль алин нь нэвтэрч байсан боловч нvvдэлчид бvгдэд нь тэгш ханддаг байсан нь тэдний прагматик сэтгэлгээтэй холбоотой байж болох юм.
Хэдийгээр Хятад ба нvvдэлчид хэдэн мянганы турш бие биендээ халдан довтлогч байсан боловч ихэнхи тохиолдолд нvvдэлчид довтлогчид хятадууд хамгаалагч байсан бололтой. Хятадын тєр Жоу династаас vvссэн гэж vзэхэд нэгдсэн хятадын тєр МЭЄ 200 он хvртэл байсангvй. Гэвч умрын нvvдэлчдын байнгын довтлогооноос нэгдсэн хvчээр хамгаалах зайлшгvй шаардлагын vvднээс МЭЄ 221 онд Цинь династи vvсэж, цагаан хэрэмийг нийлvvлэн нэгдсэн хамгаалалттай болсон байна. Yvнээс хэдхэн жилийн дараа нvvдэлчид мєн Модун шаньюvгийн удирдлагын дор нэгдсэн нэг тєр vvсгэснийг Хvннv хэмээнэ. Ийнхvv харилцан симбиоз vйлчлэлтэй байсан ард тvмнvvд нэг нь нэгдсэн дефенсив тєр байгуулахад нєгєє нь нэгдсэн оффенсив тєр байгуулцгаажээ. Єєрєєр хэлбэл хятадын бутарсан ханлигууд тус тусдаа умрын нvvдэлчдээс хамгаалж чадахаа болиод эхлэхээр тvvхэн шаардлагаар хамгаалалтын нэгдсэн тєр байгуулахад, нэгдсэн Хятадын хамгаалалтыг бутархай нvvдэлчид сэтлэж чадахаа болин мєн л тvvхэн шаардлагаар анх удаа нэгдсэн тєр байгуулсан байна.
Цинь, Хан, Тан, Мин зэрэг династуудыг хятадууд єєрснєє байгуулсан боловч Хятадын ихэнхи династийг умрын нvvдэлчид байлдан эзлэж байгуулаад єєрснєє тун удалгvй єндєр иргэншилд уусдаг байснаас болоод тэднийг хэдийгээр хань vндэстэн биш боловч хэрэвзээ цагаан хэрэмнээс дотогшоо ороод л ирэх юм бол Хятадын тєрийг нэгтгэж єгдєг зэрлэг бvдvvлэг боловч хvчирхэг єєрийн хvмvvс гэсэн vзэл хятадуудад нэн эртнээс тогтжээ.
Цагаан хэрэмнээс чанагш нутгийг хэдэн мянган жилийн турш гол тєлєв тунгус, монгол, тvрэг угсааны алтайн омгийн нvvдэлчид ээлжлэн эзэгнэж байсаар 924 онд Хиргисийн хаант улс унаснаар энд монгол угсааныхан дагнан ноёрхох болсон ба тvрэг угсааныхан баруун тийш vvрд шахагдсан юм. Улмаар Чингис хааны vед Монголын тєр бvс нутагт барахгvй дэлхийд хамгийн хvчирхэг нь болсон билээ.

2. МОНГОЛ ОРОСТОЙ ХАРИЛЦАЖ ЭХЛЭВ

Чухам энэ vеэс Монгол Оросын харилцаа хэмээх ойлголт шинээр vvсэв. Зэв, Сvвээдэйгээр толгойлуулсан монголын арми Ємнєт Оросын цэргийг 1222 онд Калкад цохижээ. Yvнээс 14 жилийн дараа Бат хааны цэрэг Оросыг тэр чигээр нь эзэлсэн юм. Хэдийгээр Алтан Орд нь сvvлдээ уугуул монголоос тасран лалжиж тусдаа улс болсон боловч оросууд монгол угсаатнуудын гарт 1380 он хvртэл байжээ. 12221380 онд оросууд монгол угсаатанд цохиулж байсан бол vvнээс хойш тэдний олон тасарсан улс гvрэн, омог отгийг оросууд ээлж дараалан эзлэх эрин vе эхэлсэн юм. Хэдийгээр Орос нь Византын соёл бvхий загалмайн шашинт Европын гvрэн боловч энэхvv олон зуун жилийн монгол, тvрэг болон тэдний угсааныхантай хийсэн тэмцэл, хамтын ажиллагааны vед улам илvv дорножин генетикийн хувьд ч , соёлын хувьд ч европчуудаас ихэд хєндийрчээ. Иймээс ч ”орос хvнийг сайн маажвал цаанаас нь татаар гарч ирнэ” гэсэн vг гарсан бололтой. Чухамхvv Их Петр хааны vед л Оросыг эргэж Европын иргэншилд оруулах реформ эхлэн хийгдсэн ажгуу. Гэвч тэрээр Оросыг баруун Европ шиг далайн гvрэн болгож чадсангvй, Оросын колончлол зєвхєн эх газрыг дамжин дорно зvг рvv л тэмvvлж байлаа. Орос эх газрын колончлолд Европыхныг бодвол илvv адтай, ард тvмнvvдтэй нь харилцаж сурсан нь зуу гаран жил vргэлжилсэн Тєв Азийг эзэмших єрсєлдєєнд Британийг дийлж гарсан явдал юм. Иргэншил нэвтрээгvй, тєрийн зохион байгуулалт огтоос vгvй Сибирийг эзлэхэд тэдэнд vнэндээ тєвєг орсонгvй.
Оросууд Сибирийг эзлэн дорно зvг давшсаар 1639 онд Агнуурын тэнгист тулжээ. Харин Амар мєрнєєс урагшлах гэсэн сонирхол нь тэднийг монголчуудтай тулгав. 1644 онд Курбат Иванов гэгч єнєгийн Братск хавьд буриад отгуудтай дайтжээ. Тэр онд атаман Василий Колесников гэгч Ангар мєрнийг єгсєн дээрэм тонуул хийсээр хойтон жил нь Байгал нуурт хvрсэн аж. Ингээд 1646 онд Дээд Ангар, 1648 онд Баргуужин, 1665 онд Сэлэнгэ, 1666 онд Дээд Yд гэсэн цэрэгжсэн суурин гацаа байгуулж єєрсдийнх болгоод тун удалгvй Оросын хоосорсон тариачдыг авч ирэн суурьшуулж єнєєгийн Монгол улсын хил орчимд тулж ирсэн ажгуу.

3. ОРОС, ХЯТАДЫН ЗАВСАР ДАХЬ МОНГОЛ УЛС БУЙ БОЛСОН НЬ

Чин династийнхан Халхыг хараахан эзлээгvй байхдаа тvvхэнд анхны Орос Хятадын нэрчvvгийн гэрээ байгуулж худалдааны системээ тогтоожээ. Европын бодлого нилээд баримтладаг байсан их Петр хааныг vхсний дараа I Екетарина хатан хаан дахин дорнын бодлогод анхаарал тавьж Сава ЛукичВладиславич Рагузинский хэмээх гvнг Бээжинд илгээн хэлэлцээ хийлгэсний дvнд 1727 оны 10р сарын 31нд Орос Хятадын Хиагтын гэрээгээр тус хоёр орны хилийг Сэлэнгэ мєрний хавиар тогтоожээ. Энэ vед Халх нь Чин династид дагаар орсон байсан ба тун удалгvй Ойрд 1755 онд Чингийн харъяалалд орсноор Монгол гvрэн vгvй болсон юм.
Галт зэвсэг нэгэнт буй болсон байсан, хоёр талаараа хvчирхэг гvрнvvдээр хvрээлэгдсэн учир нvvдэлчин монголчууд хамаг хєрєнгє зоорьтойгоо чанагш дутаах бололцоогvй болсон байсан, Монголын дотоодын тэмцэл хэтэрхий хурц байсан, ”шарын” хэмээх Буддын шашны тєвд хэлбэрийн урсгал Монголд бvрэн нэвтэрч сvм хийд буй болсон байсан зэрэг олон шалтгаанаар монголчууд анх удаа хятадуудад газар нутагтайгаа эд хєрєнгєтэйгээ эзлэгдлээ.
Энэ vеэс эхлэн Монгол нь Хятад, Орос хоёрын хоорон дахь євєрмєгц жийргэвч бvсийн vvрэг гvйцэтгэх болсон юм.
Орос нь эхэндээ Тєв Азид байсан Хасагхиргисийн ханатууд цаашилбал Зvvн гарын хаант улсыг сонирхож байсан болохоос Халхад ямар нэг сонирхол байсангvй. Зvvн гарын хаант улсын суурин дээр бий болсон Ойрд, Урианхайд ямар нэг сонирхолтой явж ирсэн нь ХХ зууны дунд хvртэл vргэлжилсэн билээ. Чин династийн манж цусны удирдагч нар Монголын тухайд Оросоос тусгаарласан жийргэвч бvс маягаар бодлого явуулж байлаа. Манж нар монголчуудыг зэрэг дэвийн хувьд хань vндэстнээс дээгvvрт тавьж, эзэлсэн гэхээсээ вассалийн харилцаагаар барьж байв. Монгол журган буюу Монголын асуудлыг хариуцсан аппарат байгуулж тэндээс Монгол нутаг болон Монголын ард тvмэнтэй харилцах онцгойлсон хууль тогтоомжийг гаргадаг байжээ. Yvнээс .Гадаад Монголын тєрийг засах явдлын яамны хууль зvйлийн бичиг” хэмээх олон боть хууль актын бичигт хятадууд болон Хятадын тєрєєс Монголд хандах харилцааг нилээдгvй зохицуулсан байна. Юун тvрvvн хятад vндэстэн Монгол нутагт суурьших явдлыг хаагаад, цаашилбал цус холилдох байдлыг хуулиар хорьжээ. Гадаад Монголын асуудлыг Хvрээ, Ховдод суух амбанаар дамжуулан гvйцэтгэх ба Улиастай жанжны газар нь батлан хамгаалах, хил хамгаалах vvрэгтэй аж. Yvнээс гадна Оростой хийх худалдааг зєвхєн Хиагтаар дамжуулан Бээжингийн нарийн хяналтанд гvйцэтгэж байв. Тал талаасаа европын булаан эзлэгсдэд шахагдаж эхэлсэн Хятадын тєрийн хувьд Монгол нь Оросын санаархлыг хаагдуулж байх жийргэвч бvс байжээ.

4. МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ

1911 оны Хятадын хувьсгал Орос-Монгол-Хятадын цаашдын харилцаанд vндсэн эргэлт vзvvлсэн юм. Энэ хувьсгалын явцад монголчууд єєрсдийгєє тусгаарлан, тусгаар тогтнолоо зарласан нь Оросын хувьд ч Хятадын хувьд ч тун санаандгvй юм болжээ. Орос нь 1907 онд Японтой хийсэн нууц хэлэлцээр болон vvнийг тодотгосон 1912 оны нууц гэрээгээр єєрсдийнхєє Гадаад Монгол дахь онц эрхийг зєвшєєрvvлж, Японы Манжуур дахь онц эрхийг зєвшєєрсєн юм. Гэхдээ энэ нь Манжуурыг ч Монголыг ч Хятадын бvрэлдэхvvнээс бvрэн салгана гэсэн vг биш байлаа. Иймээс оросууд Монголд Хятадын бvрэлдэхvvн дэхь автоном эрх олгож єєрснєє хяналт тогтоох талын хувилбар санаачлан Хиагтын 1915 оны гэрээгээр зєвшєєрvvлсэн билээ. Yvнийг Хятад зєвшєєрсєн нь нэг талаас том гvрнvvдэд шахагдан хvч мєхєстсєн тал бий боловч нєгєє талаас Монголын уламжлалт жийргэвч бvсийн бодит байдлыг vргэлжлvvлэхээс татгалзаагvй хэрэг бололтой.

5. 1907-27 ОНД ОРОС/ЗХУЫН МОНГОЛД ЯВУУЛСАН БОДЛОГО

190745 онд Монгол болон тvvний эргэн тойрон дахь бvс нутгийг сонирхогч гурван гvрэн байсан нь Орос/ЗХУ, Хятад, Япон аж.
Оросын хувьд 190717 онд Японтой хийсэн дайнаар нєлєєллєє алдсан Манжууртай тэнцвэржvvлэх бvс нь Гадаад Монгол байлаа. Суларч буй Хятадад албан ёсоор (олон улсын утгаар) хамаарч буй Гадаад Монгол, Манжуур хоёрыг Японтой хувааж захирсан нь дайны уршгаар нєлєєллєє алдсан Дорнот Хятадын тємєр замын стратегийн бvс нутгийн алдангын нєхвєр, тухайн бvс нутагт хяналт тавих гарц нь байв. 1917 онд Октябрийн хувьсгал ялсан хийгээд хувьсгалын синдромоор хуучны нууц бичиг баримтыг дэлгэж тавьснаар бодлогын том алдаанд орж бvс нутгийг эзэмшигчийн хувьд итгэл алджээ. Зєвлєлтийн иргэний дайны vед Манжуур, Монгол аль алин нь улаан цэргийг эргэж цохих нєєц плацдарм болж байлаа. Ийм учраас цагаантныг энэ нєєц плацдармаас нь салгахын тулд залуу Зєвлєлт Орост Монгол хэрэгтэй байв.
Иргэний дайн дууссаны дараа дэлхий даяар тvvний дотор Хятадад хувьсгал мандуулах коммунист мєрєєдєлдєє Монголыг ашиглах єєр хувилбар буй болсон юм. Зєвлєлтvvд Монголыг Хятадын нэг хэсэг гэдэг дээр эргэлзэж байгаагvй нь 1924 оны Бээжингийн гэрээ харуулна. Гэхдээ энэ орныг Ємнєт Хятадад буй Сvн Ят Сэний хувьсгалчдын хавсрага, умарт хэсэг дэхь тvрлэг нь байлгаж улмаар нийт Хятадад хувьсгал хийлгэх гол тvшиц бааз нь болгох сонирхолтой байлаа. Мєн Монгол нь Манжуурт ноёрхож байсан Японы гар хєл Жан Золингийн бvлгийг бусад хятадууд ялангуяа Сун Ятсэнийг дэмжигч бvлгvvд цохиход тусламж vзvvлж байх газар болж байв. Зєвлєлтvvд Бээжингийн тєв засгийн газраас гадна Кантонд байгаа гоминданы засгийн газартай нягт хамтран ажиллаж, дипломат бодлого, дэлхийн хувьсгалын синдром хоёроо зэрэг явуулж байлаа. Энэ гурван зорилгыг давхар гvйцэтгэж байгаагаа АДБНУын ерєнхий сайд А.Красношеков, Цэргийн яамны сайд Н.Буров нар Москва мэдэгдэхдээ ”…Монгол дахь манай цэргийн ажиллагаа Зєвлєлт Оросын хvч чадлыг харуулж, ар талаа хамгаалах, Жан Золинтэй тэмцэх нэг арга болохоос гадна Хятад Монгол дахь Хувьсгалт давхрагыг бэлтгэх зорилготой…” гэж байв.
Маршал Фэн Юvсян, Жан Золин нарын харилцаа муудан тулалдаанд бэлдэж эхлэх vед Зєвлєлтийн хувьд Монголын ач холбогдол улам нэмэгдсэн юм. Монголоор дамжуулан Фэнд зэвсэг нийлvvлэх, улмаар энэ ажиллагаа єргєн далайцтай болох аваас хатуу хучилттай зам, тємєр зам тавихаар тєлєвлєгдєж байв. Дорнот Хятадын тємєр замын ємнєт хэсэг тэр чигээрээ Японы мэдэлд очсон, Умарт хэсэгт нь Жан Золин болон япончууд Зєвлєлтийн оролцоонд хязгаар тавьсан энэ vед праллель шугам тавих асуудал стратегийн чухал зорилт байлаа.

6. ХЯТАДЫН МОНГОЛД ХАНДАХ ХАНДЛАГА

ХХ зуун гарчихаад байхад Хятад нь ямар ч шинэчлэл хийгээгvй хоцрогдсон феодалын орон байлаа. Энэ оронд монгол, манж vндэстний эрх дарх илvv байснаас гадна Монгол нутагт онцгой хууль vйлчилж байв. Барууны жишгээр хийх реформ хийх гэсэн хэд хэдэн удаагийн оролдлого сvйрсний эцэст 107 онд хатан хаан Цv Ши vндсэн хуульт хаант улс болон єєрчлєгдєхийг зєвшєєрчээ. Энэ зєвшєєрлийн дагуу хийгдсэн реформын анхны алхмуудад Монголын онцгой байдлыг халж, ердийн муж болгон єєрчилж, газар тариалан эрхлэх хятадуудыг vй олноор нь нутгийн гvн рvv оруулж эхэлсэн нь Монголын феодалуудын дургvйг хvргэн, эцэст нь Хятадын хувьсгалын vеэр єєрийн тусгаар тогтнолоо зарласан юм. 1915 оны Хиагтын гэрээгээр Монголыг онцгой эрх бvхий автономт муж болгож урьдын жийргэвч бvсийн хэлбэрээ хадгалахыг хятадууд vнэн чанартаа зєвшєєрчээ. Гэвч энэ орон Оросын хяналтанд байгаа явдал хоорондоо тэмцэлдэгч Хятадын генералуудын дургvйг хvргэж, эцэст нь дотоодын тэмцэлдээ нэр алдар олох зорилгоор Сю Шvжэн генерал 1919 онд Монголын автономыг устгасан юм.
1920 онд засгийн эрхэнд гарсан дараагийн бvлэглэл Сю генералын vйлдлийг адал балмад явдал хэмээн хvлээн зєвшєєрєєд Монгол дахь онцгой жийргэвч бvсийн бодлогоо дахин сэргээх бодолтойгоо хэлсэн байна. Гэвч удалгvй Октябрийн хувьсгал гарч, Орост иргэний дайн дэгдсэн хийгээд, Бээжинд тогтвортой тєр байхгvй, мєн л иргэний дайн болж байсан учраас Монголын талаар нэгдсэн бодлого боловсрох цаг гарсангvй. 1924онд тогтож байсан засгийн газар нь Монголоос Зєвлєлтийн цэрэг гарч, Монголыг Хятадын нэг хэсэг гэдгийг Зєвлєлтийн тал хvлээн зєвшєєрч л байвал энэ орон хоёр хєршийн завсрах жийргэвч бvсээрээ vлдвэл vлдэг гэсэн бодолтой байсан бололтой. 1927 онд Хятадын засгийн эрхэнд Чан Кайшигийн бvлэг гарч ирснээс хойш Монголыг Хятадын салшгvй нэг хэсэг гэдгийг л ЗХУ хvлээн зєвшєєрч байвал бусад нь хамаагvй гэсэн бодолтой байж. Хэдийгээр ЗХУ, Гоминданы засгийн газрын хооронд 1927­37 онд гvн зєрчил байсан боловч 1924 оны гэрээг дагаж л байвал бусад нь бага ач холбогдолтой гэж vзэж байсан, тэгээд ч иргэний дайн болон Японтой хийж буй дайндаа тун завгvй байжээ.

7. ЯПОНТОЙ ХОЛБОГДУУЛЖ ЗХУ-ААС МОНГОЛД ЯВУУЛСАН БОДЛОГО

Япон 1934 онд Манжуурыг тэр чигээр нь эзлэн авч, Умарт Манжуурт Оросын хяналт байх тухай 1907,1912 оны нууц гэрээг зєрчиж ирснээр энэ бvс нутагт хvчний тэнцвэр алдагдаж эхэллээ. Хэрэв хvчний зєв тэнцвэр дахин тогтооё гэвэл Японтой байлдаж буй Хятадад тусламж vзvvлэх, Монголыг энэ завсрын найдвартай жийргэвч бvс болгох асуудал тавигдав. Японы засгийн эрхийн тєлєє тэмцэж буй Умарт бvлэглэлийн номлол нь газар нутгаа Сибирь тийш тэлэх vзэлд тулгуурлаж, харин Ємнєт бvлэглэл нь Номхон далай, ємнєт Ази руу хандах vзэлтэй байв. Иймээс ЗХУын хувьд Японы эзлэн тvрэмгийлэгчдийн сонирхлыг урагш нь татаж Хятадтай хийх дайныг нь сунжруулах, єєрийн алс Дорнотдоо хvчтэй хамгаалалттайгаас гадна хvчтэй жийргэвч бvстэй байх асуудал юун тvрvvн тавигдав. Иймээс Сталин хэрэв Япон Монголд халдан довтловол ЗХУ тvvнийг ємгєєлєн хамгаална гэдгээ 1935 онд дэлхий даяар зарлав. 1936 онд ЗХУ, Монголын засгийн газрын хооронд харилцан туслах протокол гэрээ хийн Улаанбаатарт vзэглэв. Уул 10 жилийн хvчинтэй протокол гэрээгээр гурав дагч этгээдийн довтлогооноос хамгаалах цэргийн хамсаатан гэдгийг баталсан юм. Японы тал Манж го улсыг ЗХУ хvлээн зєвшєєрвєл хариуд нь Монголынтусгаар тогтнолыг хvлээн зєвшєєрнє гэж хэд хэдэн удаа санал тавьж байсан боловч энэ хоёр орон нь албан ёсоор Хятадын нэг хэсэг гэж урьд нь ЗХУаар хvлээн зєвшєєрєгдсєн байсан учраас тухайн vед Японтой дайны байдалд байгаа Хятадуудыг тvлхсэн хэрэг болох учраас, нєгєєтэйгvvр Манжуур ч Монгол ч Япон, ЗХУ хоёрын хоорон дахь жийргэвч бvс гэж Москва vзэж байсан учраас саналыг хvлээж аваагvй юм. Хасан нуур, Халх голын хавьд хоёр орны хооронд хэд хэдэн удаа хилийн томоохон мєргєлдєєн гарсан боловч энэ нь албан ёсоор бол ердєє л Манж го, Монгол улсын хилийн тодорхой бус байдлыг шийдвэрлэх гэсэн хэрэг байжээ.
1930-аад оноос хойш Зєвлєлтийн хувьд Монгол нь дэлхийн хувьсгал хийх талбар гэхээсээ тэдний алс дорнотын бодлого явуулах плацдарм, Байгалын гудмыг хамгаалах бvс, Японы тvрэмгийллийг тогтоох газар, Манжготой сєргvvлж хvчний тэнцвэрийг барих цэг, Хятадтай харилцах ойр бvс гэсэн утгатай болжээ. 1939 оны Халх голын хилийн мєргєлдєєн нь vvний томоохон илрэл болсон юм. Дэлхий II дайнд ЗХУ оролцноосоо хойш Монголд нилээд цэргийн хvч хадгалж байсан нь Японы болзошгvй дайнд бэлтгэлтэй байсан хэрэг аж. Энэ бvхнээс vзэхэд 1930аад оноос II дайн дуусах хvртэл хугацаанд Монгол нь ЗХУХятадын гэхээсээ ЗХУ-Японы хоорон дахь жийргэвч бvс байжээ.

8. ДАЙНЫ ТЄГСГЄЛ YЕИЙН МОНГОЛЫН YYРЭГ РОЛЬ

Дайны тєгсгєл ойртох тутам Монгол болон тvvний ойр тойрон дахь бvс нутгийн асуудалд Японы vзvvлэх нєлєє алга болон Чан Кайшигийн засгийн газар бодлогоо идэвхижvvллээ. ЗХУ нь дэлхийн дайнд ялсан голлох гvрний хувьд ирээдvйн дайснуудаас хамгаалсан цогцолбор жийргэвч бvстэй болох асуудал тавигдлаа. Финлянд, Польш, Чехословак, Иран, Тvрэг, Афганистан, Монгол улсуудыг энэхvv жийргэвч бvсийн хvрээнд тооцож байсан бололтой. Энэ нь Финляндад шахалт vзvvлэх, Польш, Чехословакийг Ялтын гэрээгээр нєлєєний бvс болгох, Афганистантай найрсаг харилцах, Иран, Тvрэг, Герег зэрэг орнуудад хувьсгал гаргах гэж оролцох, Монголыг тусгаар тогтнуулах, Манжуурт онцгой эрх хадгалах, Ємнєт Сахалин болон Курилийн арлуудыг эзэмших зэрэг байдлаар илэрсэн юм. Зєвлєлтийн хувьд эргэж сэргэж магадгvй Япон, цаашдын хувь заяа нь тодорхой бус Хятад хоёроос болгоомжлон Гадаад Монголд тусгаар тогтнол олгон батлагаатай жийргэвч бvс болгох, Манжуурт єєрийн хяналтыг тогтоох нь алсын стратегийн хувьд гарцаагvй алхам байлаа.
Монголд де юри тусгаар тогтнол олгоно гэдэг Чан Кайшигийн хувьд хvлээж авахын аргагvй болзол байв. Тэртэй тэргvй Японы эзэмшилд байсан Манжуур Зєвлєлтийн хяналтанд ороход болохгvй юм байхгvй, Гадаад Монгол ч гэсэн Зєвлєлтийн хяналтанд байг, гагцхvv аль алин нь Хятадын газар нутгийн салшгvй хэсэг мєн гэж л хvлээн зєвшєєрєх ёстой гэсэн vзэл баримтлал барьж байв. Гэвч Сталиний хувьд энэ нь мєн л хvлээн авах бололцоогvй санал юм. Хэрэв цаашид Монгол нь ХятадОросын хоорон дахь жийргэвч бvс байх л учиртай юм бол энэ нь де юри тусгаар улс байж л бvтэх болохоос 1915-1945 оны хоорон дахь шиг албан ёсоор Хятадад харъяалагдах боловч Зєвлєлтийн нєлєєтэйгээр жийргэвч бvс болоод байх батлагаа байхгvй юм. Yvнээ Сталин 1945 онд Чан Чингод илэрхийлэхдээ ”Би яагаад Гадаад Монголыг авах гээд байна вэ гэвэл ний нуугvй хэлэхэд цэрэг стратегийн байр сууринаас хэрэгтэй гэж vзээд байгаа юм.”
Удатал хэлэлцсэний эцэст Гадаад Монголд тусгаар тогнол олгох, vvний урд монголчуудаас санал асуулгаар тусгаар тогтнолын тєлєє байгаа эсэхийг нь шийдvvлэхээр болж 1946 оны 1-р сарын 6-нд Хятад улс, 1946 оны 2-р сард ЗХУ Монголын тусгаар тогтнолыг хvлээн зєвшєєрчээ.

9. ЗХУ, ХЯТАДЫН НАЙРАМДАЛТ YЕИЙН МОНГОЛ

1949 онд Маогийн коммунистууд Хятадын засгийн эрхэнд гарснаар бvс нутгийн асуудал шийдвэрлэх хэлбэрт vндсэн єєрчлєлт гарчээ. 1950 оны Зєвлєлт-Хятадын найрамдлын гэрээгээр Манжуур дахь онцгой эрхээсээ ЗХУ татгалзаж, Дорнот Хятадын тємєр зам дахь тэдний онцгой эрхийг хvлээн зєвшєєрсєн юм. БНМАУ-ын тусгаар тогтнолыг хоёр тал хvлээн зєвшєєрєєд хятадууд Улаанбаатарт элчин сайдын яам байгуулахаар болжээ. Мєн Дорнот Хятадын тємєр замтай праллель замыг Байгалаас Улаанбаатараар дайруулан Бээжин рvv татахаар болсноор олон жилийн хэрvvлийн яс болж байсан Дорнот Хятадын тємєр замын ач холбогдол нилээд буурав.
1960-аад хvртлэх хугацаанд Монгол нь зєрчидсєн гvрнvvдийн завсрын жийргэвч бvс гэхээсээ найрамдалт орнуудын хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болж байлаа. Монголын засгийн газар тавид оны эхээр єєрийн хилийн цэргээ татан буулгах шийдвэр гаргаснаар умарт ємнєт талаа энхийн хил болсныг зарлав. Жараад оны эх гэхэд ЗХУ ба Хятадтай хиллэх хилээ нарийн тогтоож тvvхэндээ анх удаа демаркацион хилтэй болов.
1957 онд Монголын засгийн газрын дээд хэмжээний уулзалт Москвад болсноор Монголд нилээд хэмжээний буцалтгvй тусламж ЗХУ-аас vзvvлэх болсноос гадна их хэмжэний хєнгєлттэй зээл олгожээ. Гэтэл 1959 онд Хятадын ерєнхий сайд Жоу Эньлай Улаанбаатарт айлчлахдаа 190 сая юанийн буцалтгvй тусламж vзvvллээ. Энх цагийн бvтээн байгуулалтад найрамдалт хоёр хєршєєс туслах анхаарал улам нэмэгдэж энэ нь нэг маягийн єрсєлдєєний шинжийг олсон юм. Жараад оны эхнээс ЗХУ, Хятадын зєрчил ихсэж, харилцаа нь хvйтрэхийн хирээр Монголд хандуулах анхаарлаа улам хvчтэй нэмлээ.

10. МОНГОЛЫН ЖИЙРГЭВЧ БYСИЙН РОЛЬ ИХЭССЭН НЬ

Хятад ЗХУ-ын харилцаа хvйтрэхийн хирээр Монголыг єєртєє татах гэсэн хоёр орны єрсєлдєєн-шахалт хvчтэй болов. Чухам энэ vеийг ашиглаж Монголын засгийн газраас хоёр талаас хvлээн зєвшєєрєгдсєн демаркаци хилтэй болжээ. 1944 онд ЗХУ-ын бvрэлдэхvvнд орсон Танну Тува улсын хил яаж бvрэлдэхээс vvдсэн маргааныг явсаар хоёр талын хилийн комиссын шийдвэрээр жараад оны эх гэхэд демаркаци болгон гарын vсэг зуржээ. Мєн 1945 оны Москвагийн ЗХУ-Хятадын гэрээгээр дараа тодотгохоор орхисон Монгол-Хятадын хилийг 1962 онд хоёр орны шийдвэрээр нарийвчлан тогтоож демаркаци болгов.
Монгол-Хятадын гэрээгээр Монголд 80 мянган хятад ажилчин ажиллах ёстой байсан авч эдгээр нь 15 мянгаас хэтрээгvй ба ажиллах хvчнийг явуулахгvй боогдуулах, нэгэнт ажиллаж буй хvмvvсээрээ улс тєрийн акци хийлгэх гэх мэтээр даралт шахалт байнга vзvvлж байлаа. Зєвлєлтийн тал ч чамгvй даралт vзvvлсээр эцэст нь 1964 онд Хрушев Брежневээр солигдох vест Монголын засгийн газар сєргєлдєгч хоёр хvчний ЗХУ-ыг хэлбэрэлтгvй баримтлагч тал болон хувирчээ. 1966 оны +аманы арлын, 1967 оны Казакстаны хилийн будлианы дараа ЗХУ-ын тал Монголд их хэмжээний цэргийн хvч байрлуулахаар шийджээ. 1968 оноос Монголд орж ирсэн цэргийн хvч тогтмол 70-80 мянган хvнтэй байлаа. Ийнхvv Монгол нь хvйтэн дайны vеийн хамгийн хурц, дэлбэрч магадгvй байрлалын нэг болсон юм. 1971 онд Хятад улс ус тєрєгчийн бємбєгтэй болсон, ялангуяа 1979 онд Вьетнамд халдан довтлосон vед Монголын жийргэвч бvсийн роль улам ихсэж, цэргийн хvч нэмэгдvvлэх, цэргийн сургууль хийх, янз бvрийн хєрєнгє оруулалт хийх зэргээо идэвхи сэргэж байв. Ийнхvv Монгол нь Хятадын талаас Ланжуугийн, Бээжингийн 24-р тойрог гэсэн. ЗХУ-ын зvгээс ЧитийнI Байгалийн гэсэн цэргийн тойргуудаар хvрээлэгдсэнээс гадна дотроо Зєвлєлтийн 5-р армийг байрлуулж, шvдээ хvртэл зэвсгэлсэн байлаа. 1970-аад оны эцсээр дотоодын нийт бvтээгдэхvvнд эздэх цэргийн зардлаар дэлхийд тэргvvний орон болсноос гадна ЗХУ-аас єдий тєдий зэвсэг техник vнэгvй авдаг байв.

11. ХYЙТЭН ДАЙНЫ YЕИЙН МОДЕРНИЗАЦИ

1973 онд Чилид тєрийн эргэлт гарснаар ЗХУ зэсийн гол тvvхий эд нийлvvлэгчээс саллаа. Мєн онд Монголд 200 сая рубль зээлж, єєрснєє мєн тєдий хэмжээний хєрєнгє гарган Эрдэнэтийн зэсийн баяжуулах vйлдвэр ЗХУ байгуулснаас эхлэн Монгол нь vйлдвэржсэн орчин vеийн улс болж модернизаци хийх нєхцєл бvрдэж эхэлсэн юм. Yvнээс хойш таван жил тутамд ЗХУ-аас 3 тэрбум рубль зээлээр авч vйлдвэр, хєдєє аж ахуй, нийгэм соёл, боловсрол шинжлэх ухаанд хэрэглэв. Хэдийгээр коммунист системийн модернизаци хийх хурд болоод ашигт vйлийн илтгэцvvр муу, хєшингє, vргvй зардал ихтэй боловч харьцангуй ойлголтоор бараг 10 тэрбум доллартай тэнцэх ийм их хєрєнгийн урсгал сая гаруйхан хvнтэй Монгол улсд модернизаци хийх vндсэн хєшvvрэг болжээ. ЗХУ-аас байрлаж байгаа асар их цэргийн хvчнээс гадна тэдэнд vйлчлэх vйлчилгээний салбар, ар гэрийхнийг нь ажил албатай болгох єєр бусад шалтгаанаар ЗХУ-аас Монголд идэвхитэй хєрєнгє оруулалт хийх олон шалтгаан байв. Олон мянган залуус ЗХУ-д суралцан мэргэжил боловсрол олсноос гадна орчин vеийн шижлэх ухаан техник технологийн амжилтууд хvчтэй нэвтрэв. Хэрэвзээ хvйтэн дайны шалтгаан гарч олон тэрбумын мєнгєний хvчтэй хєрєнгє оруулалт тєвлєрєєгvй бол хоцрогдсон Монгол улс ийм богино хугацаанд боловсрол, эрvvл мэнд зэрэг зарим салбарт мєддєє ийм амжилт олохгvй байсан. 10 мянган хvн амд оногдох эмч багш, оюутан, эмнэлэгийн ор, хvний дундач нас зэргээр хєгжилтэй орнуудын хэмжээнд тоон утгаараа дєхєж очсон нь дэлхийн бусад аналоги ядуу орнуудтай харьцуулахад гайхамшигтай амжилт байлаа.

12. ХYЙТЭН ДАЙНЫ ДАРААХИ МОНГОЛ

Наяад оны дундуур ЗХУ-д єрнєсєн перестройка нь юун тvрvvн ЗХУ-Хятадын хооронд хорь гаран жил vргэлжилсэн гvнзгий зєрчлийн мєсийг хайлуулж эхэллээ. Удалгvй Горбачев Монголоос єєрийн цэргийг татан гаргах тухай тvvхэн vгээ Владивостокт хэлсний дараа 1989-91 онд энэ нь хэрэгжин Зєвлєлтийн цэрэг гарсан ба vvнтэй давхцаад ЗХУ таран, дэлхийн коммунист систем задран уналаа. ЗХУ нь задарч олон субъектэд хувагдсан боловч Оросоор хойт талаараа хvрээлэгдсэн Монголын хилийн байдалд єєрчлєлт гарсангvй. Монголын хойт хилийн ихэнхийг эзэлдэг Тува, Буриад нь єєрийн vндсэн хуультай БНУ-ыг тус бvрдээ заралсан боловч энэ нь Оросын холбооны салшгvй субъектvvд хэвээр хоцорсон тул vндсэн єєрчлєлт болоогvй юм. Улс тєр, нийгэм, эдийн засгийн гvнзгий хямралд идэгдсэн Орос оронд Монголын тухай тухайлсан бодлого явуулалгvй мартагдан арваад жилийн нvvр vзэв. Энэ хооронд Орос-Хятадын харилцаанд vндсэн эргэлт гарч улс тєр, эдийн засгийн, заримдаа цэргийн хамтын ажиллагааны хэлбэрvvд шинээр vvсэх буюу сэргэх хандлагад оров. Тэнь Аньминий талбайн хэрэг, хvний эрхийн асуудал, АНУ-тай болж буй зєрчил, Тєвдийн болон Тайваний салан тусгаарлагчид зэрэг єєр олон олон чухал асуудлууд vvссэнээс гадна хуучин дайсан ЗХУ-тай эвлэрэн холбоотон болох хандлагатай болж байгаа зэргээс болж Бээжингээс Монголд хандах тухайлсан бодлого явуулах нь эрс багаслаа. Харин Орос, Хятадын аль алиных нь зvгээс Буриад, Тува, Барга, Євєр Монгол Шинжаан зэрэгт байгаа бусад Монгол vндэстнvvдэд Монгол улсын зvгээс нармай монголын vзлийн нєлєє vзvvлэх вий гэдгээс нилээд болгоомжлох хандлагатай болжээ. Энэ нь тусгаар тогтносон ардчилсан Монгол улсын нєлєєгєєр дээрхи газруудад салан тусгаарлах, Нармай Монгол байгуулах зэргийн vзэл бодол сэргэх хандлага нилээд газар авч буйтай холбоотой болов уу.
1997 оны 12-р сард Монголын парламент ”Гурван улсын хилийн гэрээг” соёрхон батласнаар Монгол улс нь тvvхэндээ анх удаа бvтэн

13. МОНГОЛЫН ГАДУУРХИ ЖИЙРГЭВЧ БYС

Монгол нь олон жилийн турш Орос-Хятадын хоорон дахь жийргэвч бvс байснаар тус хоёр орны хоорондын харилцаанд онцгой vvрэг гvйцэтгэж байсан бол эдгээр орнуудтай харилцах єєрийн жийргэвч бvс мєн тvvхэн явцад бий болжээ. Монгол Оросын хооронд БН Тува улс, Агийн Буриадын автоном тойрог, БН Буриад улс оршдог нь нэг талаас Орос улсын салшгvй субъект нєгєє талаас монгол vндэстний муж болж байгаа юм. Мєн Хятадтай Гансу мужийн зуугаад ан км-ыг оруулахгvй бол Хань vндэстний Хятад биш бvрэлдэхvvнд нь ордог монгол vндэстний Шинжаан, Євєр Монголын автоном мужуудаар дамжин хиллэж байгаа билээ.
Євєр Монгол, Шинжаанд сvvлийн vед хvний эрхийн тєлєєх болон улмаар салан тусгаарлах vзэл урьдахтай харьцулбал нилээд газар авч байгаад Бээжин ихэд санаа зовж байгаа ба энд Монгол улс, монголчуудын объектив, субъектив нєлєєлєл их байга явдал болгоомжлол тєрvvлж байна. Мєн Далай ламын институци Монголд vйл ажиллагаагаа идэвхижvvлж, шашны шинжээсээ улс тєрийн шинж рvv илvvтэй хэлбийж байгааг ихэд болгоомжлон харж байгаа юм. Цаашилбал Тайваний салан тусгаарлах vзэлтнvvд Монголын 1946 оны тусгаар тогтнолыг ижил жишээ болгон гул барих, vvндээ хvмvvнлэгийн болон бусад тусламжийн хэлбэрийг ашиглах, албан ёсны гэрээ хэлэлцээрийн хэлбэрээр бичиг баримт боловсруулахыг оролдож буйд Бээжин ихэд эмзэглэж байгаа юм.
Оросын хувьд 1990 онд Тува, Буриадад єрнєсєн vндэсний дахин сэргэх vзэл нь нармай Монголын санааг ихээр агуулж байсанд нилэд эмзэглэн санаа зовсон билээ. Ийм учраас демаркацион хил дээр байнга ямар нэг тvгшvvр байлгаж байх сонирхол заримдаа хvчтэй цухалздаг. Энэ нь гагцхvv нутгийн иргэдийн хил зєрчин хулгай дээрэм хийхийг vл анзаарах байдлаар тєдийгvй албан ёсны боомтууд дээр зориудаар хил нэвтрэх ажиллагааг хvндрзvvлэх байдлаар олонтоо илэрч байна.

14. ДЭЛХИЙН БОЛОН БYС НУТГИЙН ГЕОПОЛИТИКТ МОНГОЛЫН YYРЭГ

Азид, тэрдундаа Зvvн Хойт Азид ирээдvйд Монголын гvйцэтгэх vvргийг янз бvрээр харж байна. Харвардын их сургуулийн профессор Хантинтон Хvйтэн дайн дууссаны дараах дэлхийг иргэншлээрээ хуваагдана гэж vзээд єнєєгийн ертєнцийг хоорондоо vл эвсэх болон эвсэх байдлаар нь есєн иргэншилд хуваажээ. Yнэн алдарт загалмайн Орос, Кvнзийн Хятад хоёрын хоорон дахь Монголыг Буддын гэдэг томъёололд оруулсан боловч vvнээ соёл болохоос иргэншил биш учир энэ хоёр хєршийн чадалтай нь залгих боломжийг заагаад Орос-Хятадын цэрэг улс тєрийн хамсаа буй болбол хоорондын жийргэвч vvргээ гvйцэтгэсээр байх таамаглал дэвшvvлсэн байна.
Орос-Хятадын хооронд шаасан єргєс шиг чухал байрлалтайг АНУ. Япон ч соргогоор ажиглаж байгаа. Энэтхэгийн профессор Ранжин Гупта Монголыг Лалын тэлэлтээс хамгаалах зvvн бэхлэлт байж болох тухай таамаглал дэвшvvлжээ. Ялангуяа ЗХУ тарж, лалын олон орон шинээр буй болсон хийгээд Хятадын Шинжааны лалынхны идэвхи сvvлийн vед эрс идэвхижсэн нь тулгуур vзэлтнvvдийн тэлэлтэнд хязгаар тогтоох АНУ, Хятад, Орос, Энэтхэгийн ашиг сонирхол нийлж энэ хязгаарыг Монголоор тогтоох боломжийг vгvйсгэх аргагvй. Монголын баруун хязгаарт нутагладаг хvн амын цєєнхи, лал шашинт хасаг vндэснvvдэд болон тэднээр дамжуулан нийт бодлогод нєлєє vзvvлэх гэсэн оролдлого Казахстан, Тvрэг, Афганистан, Пакистан, Малайзын зvгээс урьд хэзээ ч байгаагvй хэлбэрээр илэрч байгаа. Гэхдээ энэ нь єдгєє vл ажиглагдам суурь тєдий хэмжээнд байгаа юм.
Монгол нь зах зээлийн хувьд гэхээсээ газар зvйн байрлалын давуу чанараараа Зvvн Хойт Азийн эдийн засгийн бvсчлэл, интеграцид чухал vvрэг гvйцэтгэх бололцоотой. 1990 онд анхны санаа нь гарсан Тvмэн голын тєсєл бол Номхон далайг Атланттай холбох анхны сэдэл юм. Энэ нь єдгєє Солонгосын хойгийн улс тєрийн ээдрээтэй байдлаас болоод зогсонги байдалд байгаа боловч ирээдvйд хэрэгжиж болох тєсєл ба хамгийн гол нь бvс нутгийн улсууд болох Солонгос, Япон, Хятад, Монгол, Оросын сонирхол давхцаж байгаа билээ. Мєн Зvvн Сибирийн газрын доорхи баялаг, ялангуяа газрын тос, байгалийн хийг Монголоор дайруулан Хятад, Солонгос, Японыг хангах тєсєл нь ирэх зууны эхний арван жилд хэрэгжих магадлал их байгаа ба ингэснээр Монголын бvс нутаг дахь роль улам єсєж улам батлагатай болно.
Монгол улс 1996 онд єєрийгєє цємийн зэвсэггvй бvс болохыг тунхаглаж цємийн зэвэг бvхий бvх гvрнээр хvлээн зєвшєєрvvлсэн билээ. Yvнийг 1998 онд НYБ-аас хvлээн зєвшєєрч тогтоол гаргасан юм. Єнєєдєр манай гариг дээр цємийн зэвсэг бvхий бvх гvрнvvд хvлээн зєвшєєрчихмєєр цємийн зэвсэггvй бvс Антарктидаас єєр олдохгvй байгаа юм. Ийм санаа олон жилийн турш олон газраас олон удаа гарч байсан боловч тєдий л амжилтанд хvрээгvй билээ. Энэ нь юу харуулж байна гэхээр Монгол нь цємийн зэвсэг бvхий Орос Хятад хоёр болоод бусад хvчирхэг орнуудын сонирхол нэгдэх цэг олдож болохуйц газар гэдгийн нотлогоо юм.
Хvйтэн дайны дараах Монгол нь зєвхєн Орос-Хятадын завсрын жийргэвч бvс болж явсан олон жилийн хавчигдмал байдлаасаа гарлаа. Хэдийгээр энэ оронд бvх хvчирхэг орнуудын сонирхол буй болоогvй байгаа ч гэсэн газар зvйн байрлалын тvгжигдмэл байдал нь алдагдаж ирээдvйн улс тєр-эдийн засгийн нээлттэй бvс болох хаалганд тулаад байна. Хойшид хэрэвзээ ямар нэг байдлаар жийргэвчийн vvрэг гvйцэтгэдэг юм гэхэд энэ нь зєвхєн Орос Хятадын хоорон дахь хязгаарлагдмал хvрээнд биш нилээд єргєн, бvс нутгийн хэмжээний тухайлбал Зvvн Хойт Азийн бvсийн, Тєв Азийн бvсийн, олон соёл иргэншлийн дундын бvс нутгийн жийргэвчийн vvрэг гvйцэтгэх болов уу.